Social equity гээд орчуулгаасаа авахуулаад сонирхолтой сэдвийг Синдикат ярилцлагын 56 дахь дугаараар хөндөж байна. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа арьс өнгө, үндэс угсаа, хүйс, бэлгийн чиг баримжаа, ялгаатай хөгжил, улс төрийн үзэл бодол, амьдралын үнэ цэнээрээ ялгагдан бие биеэ хүлээн зөвшөөрөөд амьдарч байгаа нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь биесээ үзэн ядаад бүр амийг нь золиод, дайн байлдаан хийдэг. Нийгмийн тэгш боломж гэж юу болох, яагаад чухал гэдгийг ярилцахаар “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Х.Номингэрэл, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбооны Монгол дахь салбарын ТУЗ-ийн дарга О.Байгаль нарыг урьлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.